Ahb-4

Ahb-4

Tuesday, December 3, 2013

Дадлага ажлын тайлан




Дадлага ажлын тайлан
I.                               Ерөнхий мэдээлэл
1.      Дадлага хийсэн сургууль:
2.      Баянзүрх дүүргийн 12-р хороолол, Москвагийн нэрэмжит улсын тэргүүний 33-р сургууль
3.      Дадлага хийсэн хугацаа: 2013.09.16-2013.11.11
4.      Дадлага удирдагч багшийн нэр:
МУБИС- М.Булганцэцэг, Д. Нармандах
ЕБС- Б.Амаржаргал, П.Хандсүрэн, Э.Болормаа, Х.Баасансүрэн, Г.Насаа, Б.Буянжаргал
5.      Дадлага хийсэн оюутны нэр: Б.Нямсайхан, Б.Нарангарав, Д. Батзаяа, Ц.Анхбаяр, Б.Алтансувд, В.Мягмар
II. Ерөнхий боловсролын сургууль дээр ирсэн эхний 7 хоногт сургуулийн дотоод дүрэм журам, заах аргын нэгдлийн үйл ажиллагаа болон тус тусын дадлага удирдсан ЕБС-н багшийн хичээлийн хуваарь онцлог зэрэгтэй танилцсан ба дадлагад гарсан анхны сэтгэгдэл маш өндөр байсан. Бид анх дадлагад гарах сургууль дээрээ очиход төрсөн бидний сэтгэгдэл бол энэ бүх хугацаанд олж авсан мэдлэг чадвараа сорих, өөрсдийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ турших зэрэг маш олон зүйл хүлээж байгаа гэсэн бодол байсан. Танилцах 7 хоногтоо сургуулийн дотоод журам, анги удирдсан багшийн ангийн ажлын төлөвлөгөөтэй танилцаж, түүнд нийцүүлэн өөрийн дадлага ажлын болон ангийн ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулсан юм. Дадлагын хугацаанд : 
  Хичээл-сургалтын ажлын талаар 
 Анги удирдаж ажиллах талаар
   Сургууль, хамт олны ажилд оролцох талаар гэсэн үндсэн 4 чиглэлээр төлөвлөгөө боловсруулж ажилласан.
Дадлагын хугацаа дуусахад  дадлага ажил  болон ангийн ажлын төлөвлөгөө, маш сайн болсон гэж үзэж байна. Зарим нэг төлөвлөсөн ажлууд урдьдчилан төлөвлөөгүй шалтгааны улмаас цаг хугацааны хувьд хойшлогдсон зүйл гарч ирж байсан. Бидний сурган хүмүүжүүлэх дадлагын хугацаанд сургуулиас тавих анхаарал бага байсан ба дадлага ажлын гэрээний хэрэгжилтэнд хяналт бага тавьж байсан.
Сурган хүмүүжүүлэх ажлын дадлагын хугацаанд тохиолдсон бэрхшээлүүд гэвэл хүүхдүүдийн дунд төлөвлөсөн ажил, үйл ажиллагаанууд сургуулийн болон багш, хүүхдүүдийн цагтай зөрж хойшлогдох болон цуцлагдсан нь ажлыг хойшлуулж цаг хугацаа ихээр шаардаж байсан. Сургууль дээр болох аливаа үйл ажиллагаа бүрийг зохион байгуулахад урьдчилсан бэлтгэлийг сайтар хангах, цаг хугацаагаа зөв төлөвлөх ёстой гэдгийг ойлгож авсан. Хичээл сургалтын ажлын хүрээнд анги бүрт тохирох хичээлийн арга, барил маш өөр өөр байдаг, анги бүрийн нас, сэтгэхүй онцлогт тохируулан нэг аргаар хичээл орох нь тохиромжгүй, тухайн хичээл орох ангийн сурагчдыг сайн таньж, судалсны үндсэн дээр дүнтэй цагуудаа заасан болно. Багш хүн бол цагийг маш сайн баримтлах ёстой. Хэрвээ нэг минутын хичээл хоцорсон бол тухайн цаг дээр орох байсан хичээлийн агуулгаа сурагчид  авах ёстой мэдлэгэсээ нэгийг нь сонсоогүй өнгөрч  болохыг ойлгож авсан. Бас ангийн дүүргэлт хэт их байснаас сурагч бүрт тулж ажиллах цаг хүрэлцэхгүй байх тохиолдлууд гарч байсан. Дадлагын хугацаанд сургууль болон багш нар заах аргын нэгдлээс үзүүлсэн туслалцаа зөвхөн хичээл төлөвлөхөд туслах, тэмцээн уралдаан явуулах анги танхим гаргаж өгөх зэргээр хязгаарлагдсангүй. Сургалт хүмүүжлийн ажил  явуулахад тохиромжтой орчин, уур амьсгалыг бүрдүүлж, туршлага мэдлэгээсээ харамгүй хуваалцаж биднийг хамтран  дэмжиж, цаашид юуг анхаарах ёстой гэдгийг байнга хэлж  байсан. Биний хувьд сурган хүмүүжүүлэх ажлын  дадлагаа сайн гүйцэтгэсэн гэж үзэж байна.  
III.             Дараа дараагийн дадлагад гарах оюутан-багш нартаа хандаж дараах зүйлс дээр анхаарлаа хандуулан ажиллавал хэрэгтэй болов уу гэж бодсоны үндсэн дээр дараах зөвлөмжийг хүргэж байна.
·         Дадлагад гарахаасаа өмнө сэтгэл санааны болоод хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй.
·         Аливаа зүйлийг хийж гүйцэтгэхдээ гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу цаг тухайд нь хийж хэвшихийг хичээх
·         Ангид болоод сургуульд зохион байгуулах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг эмх цэгцтэй нарийн нягт төлөвлө
·         Дадлагын хугацаандаа бүтээлч даалгаврын судалгаа болон туршилт хичээлүүдээ эртнээс төлөвлөн цаг хугацаандаа багтаах
·         Тухайн дадлагад гарч буй сургуульд зохиогдож буй ажлуудад идэвхи санаачлага гарган оролцох
·         Мөн дадлагын хугацаанд авах судалгаануудаа дадлагад гарахаасаа өмнө бэлтгэн гарах хэрэгтэй.
·         Дадлагын хугацаанд ямар нэгэн бэрхшээл тулгарвал дадлага удирдсан багш болон анги удирдсан багш нартайгаа нягт хамтран ажмллах хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд нэг сургууль дээр хамт гарч буй оюутан багш нарын хамтын үйл ажиллагаа дадлагын тайлангаа хамгаалахад маш чухал гэдгийг сануулах нь хэрэгтэй болов уу гэж бодож байна.



No comments:

Post a Comment